Шууд Chart

Хавсран суух элчин сайд нарын итгэмжлэх жуух бичгийн хувийг хүлээн авав

2023-03-27 11:03:57

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Бруней Даруссалам Улс, Бүгд Найрамдах Аргентин Улс, Шведийн Хаант Улс, Израил Улс, Бүгд Найрамдах Австри Улс, Бүгд Найрамдах Финланд Улс, Оманы Султант Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улс, Бахрейны Хаант Улс, Бүгд Найрамдах Уганда Улс, Бүгд Найрамдах Латви Улс, Бүгд Найрамдах Ангол Улс, Украин Улс, Бүгд Найрамдах Литва Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд нартай уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хувийг нь хүлээн авав.

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин уулзалтуудын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцож, чингэхдээ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй урт болон дунд хугацааны хөгжлийн баримт бичигт тусгагдсан томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд харилцан ашигтай хамтран ажиллахын төлөө байгааг тэмдэглэв.

 Мөн талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэхээ харилцан нотлов.

  •  Бруней Даруссалам Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Пехин Дато Рахмани Дато Басир

  • Бүгд Найрамдах Аргентин Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Густаво Сабино Вака Нарваха

  • Шведийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Хелена Сангеланд

  • Израил Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Ирит Бен-Абба Витале

  • Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Андрэас Рийкэн

  • Бүгд Найрамдах Финланд Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Лийна-Кайса Миккола

  • Оманы Султант Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Нассер Мухаммад Аль-Бусайди

  • Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Хассане Рабехи

  • Бахрейны Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Мухаммад  Гассан Мухаммад Аднан Шейху

  • Бүгд Найрамдах Уганда Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Мозес Каваалуко Кизиге

  • Бүгд Найрамдах Латви Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Маяа Маника

  • Бүгд Найрамдах Ангол Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Аугушту да Силва Кунья

  • Украин Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Дмитро Пономаренко

  • Бүгд Найрамдах Литва Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Ричардас Шлепавичус

Хавсран суух элчин сайд нарын итгэмжлэх жуух бичгийн хувийг хүлээн авав  
Үзсэн: 702 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй