Шууд Chart

ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулна

2023-03-27 11:44:53

Боловсрол, шинжлэх ухааны яамны хүсэлтээр БНСУ-ын КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр “Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх төсөл” хэрэгжихээр болсон.

Энэхүү төслийн хүрээнд гол зорилго нь дунд болон урт хугацаанд сургуулийн болон өсвөр насны хүүхдийн хооллолтын зуршлыг сайжруулж, эрүүл мэндийг нь дэмжих юм.

Төслийг БНСУ-ын WITH төрийн бус байгууллага хэрэгжүүлж, хамтрагч байгууллагаар ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургууль ажиллана. Хэрэгжилтийн хяналт, үнэлгээг БНСУ-ын ИнХа Их сургууль гүйцэтгэнэ.

Сургуулийн хоол үйлдвэрлэлийн тогтолцоо , дэд бүтэц, хүний нөөц гэсэн гурван чиглэлээр сонгогдсон 10 сургуульд хэрэгжүүлнэ.

Загвар сургуулиар:

• Баянзүрх дүүргийн 48-р сургууль

• Баянзүрх дүүргийн 79-р сургууль

• Сүхбаатар дүүргийн 4-р сургууль

• Баянгол дүүргийн 40-р сургууль

• Чингэлтэй дүүргийн 50-р сургууль

• Сонгинохайрхан дүүргийн 123-р сургууль

• Сонгинохайрхан дүүргийн 9-р сургууль

• Налайх дүүргийн “ Эрдмийн оргил”

• Багануур дүүргийн “Боловрол” зэрэг сургуулиуд сонгогдон төсөл хэрэгжих бэлтгэл ажилд ороод байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулна  
Үзсэн: 244 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй