Шууд Chart

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Цэндсүрэн Башкортостан Улсын төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

2023-03-27 11:58:43

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Цэндсүрэн ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан Улсын Гадаад худалдаа, эдийн засгийн харилцаа болон бизнес үйл ажиллагааны нэгдүгээр орлогч сайд Л.М.Изотоваг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний импорт, нийлүүлэлтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, газрын тосны салбарт хамтран ажиллах, тэр дундаа  газрын тосны бүтээгдэхүүний худалдааны чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов.

Дэд сайд О.Цэндсүрэн, хоёр орны худалдаанд гарч буй гол бэрхшээлтэй зүйл нь манайхаас ОХУ-д бараа, бүтээгдэхүүн гаргахад экспортын гаалийн тариф өндөр байдгийг онцлов. Орлогч сайд Л.М.Изотова хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч, энэхүү асуудлыг ОХУ-ын Засгийн газарт уламжлахаа мэдэгдсэн юм гэж Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ .


Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Цэндсүрэн Башкортостан Улсын төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 239 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй