Шууд Chart

“Шар өвс шатахуунтай адил шатна” нөлөөллийн аян эхэллээ

2023-03-28 13:25:10

Хаврын хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн ногоон бүсийг шар өвсний гал түймэр, ой, хээрийн түймрээс сэргийлэх, иргэдэд хор хохирлыг таниулах, урьдчилан сэргийлэх арга замыг сурталчлах, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалж оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Шар өвс шатахуунтай адил шатна” нөлөөллийн аяныг эхлүүллээ.

Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд ногоон бүс, зуслангийн чиглэлд хөрсний шар өвс шатсан нийт 105 удаагийн дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 152.78 га газар шатлагад өртсөн байна.

Дуудлага мэдээллийг дүүргээр нь ангилвал Баянгол-5, Баянзүрх-23, Сүхбаатар-13, Сонгинохайрхан -41, Хан-Уул-8, Чингэлтэй-15 удаа гарсан байна.

Хаврын хуурайшилтын үед шар өвсний гал түймэр, ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгддэг. Дөрөвдүгээр сарын цаг агаарын нөхцөл байдлыг мэргэжлийн байгууллагаас ихэнх нутгаар салхи шуурга ихтэй байх магадлалтай, хур тунадас багатай, агаарын температур олон жилийн дунджаас дулаан хуурайшилт ихтэй байхыг мэдээлж байна.

“Шар өвс шатахуунтай адил шатна” нөлөөллийн аяны хүрээнд цахим орчинд иргэдийг болзошгүй гал түймрийн аюулаас сэргийлэх мэдлэг түгээж, нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд шар өвсний гал түймэр, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 


“Шар өвс шатахуунтай адил шатна” нөлөөллийн аян эхэллээ  
Үзсэн: 165 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй