Шууд Chart

Ч.Тамираа: Монгол Улсад бүртгэгдсэн витаминуудыг улсын хилээр оруулахад саадгүй олгогдоно

2023-03-28 13:48:24

Өнөөдөр Гаалийн Ерөнхий газраас “Цахим гааль өдөрлөг” зохион байгуулах болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Гаалийн байгууллага биологийн идэвхт бүтээгдэхүүн буюу витаминыг оруулахгүй байна гэх асуудал яригдаж байна. Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хууль гэсэн хоёр хуулийн хоорондын зөрчлийг арилгах шаардлагатай байгаа. Үүнийг УИХ-аас баталж өгдөг. Аль нэг хуулийг хүчингүй болгож, хүчинтэй хуулиа дагаж мөрдөх ёстой юм. Дээрх хоёр хуулийн заалтын зөрчлийг арилгах санал, санаачилгыг Гаалийн байгууллагаас гаргаж Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт ГЕГ-аас албан тоот хүргүүлсэн.

Эм, эмнэлгийн хэрэгслийн 15 дугаар зүйлд зөвшөөрөлгүй эм, эмнэлгийн хэрэгслийг хилээр оруулахыг хориглосон. Хэрэв бүртгэлгүй эм, витамин, биологийн идэвхт бүтээгдэхүүн оруулж ирснээс үүдэн иргэн эрүүл мэндээрээ хохирсон байх эрсдэлтэй тул Гаалийн байгууллагаас үүнд хяналтаа тавих үүрэгтэй, хар тамхи мансууруулах бодисын найрлагатай байх вий, иргэдийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Хоёр хуулийн хооронд үүссэн зөрчлийн залруулга удахгүй хийгдэх байх. Бид шийдвэр гаргах байгууллагуудад саналаа өгөөд хүлээж байна.

Эх сурвалж: ГЕГ


Ч.Тамираа: Монгол Улсад бүртгэгдсэн витаминуудыг улсын хилээр оруулахад саадгүй олгогдоно  
Үзсэн: 232 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй