Шууд Chart

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд бүртгүүлсэн иргэдийн анхааралд!

2023-03-28 14:42:20

БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоог Монгол Улсад хэрэгжүүлэх хүрээнд Солонгос хэлний түвшин тогтоох 2023 оны шалгалтын цахим бүртгэлд бүртгүүлж, бүртгэл баталгаажуулсан иргэдийн анхааралд: СХТТШ-ын цахим бүртгэлд өөрийн хүсэлтээр бүртгүүлж, бүртгэл баталгаажсан иргэдийн эхний шалгуур буюу Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарь 2023 оны 3 дугаар сарын 31-ний дотор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын HUDULMUR-HALAMJ.GOV. MN https://www.hudulmur-halamj.gov.mn/ цахим хуудсаар мэдээлэгдэх болохыг анхаарна уу.
 
Мөн шалгалтын хуваарьтай танилцахдаа цахим бүртгэлээр олгогдсон 5040.......бүртгэлийн дугаараар өөрийн шалгалт өгөх өдөр, цагийг шүүж харах бөгөөд шалгалтад хуваарийн дагуу товлогдсон цагаас 20 минутын өмнө ирж, хувийн зохион байгуулалт, бэлтгэлийг /иргэний баримт бичиг/ ханган шалгалтад амжилттай оролцохыг зөвлөж байна.
 
ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд бүртгүүлсэн иргэдийн анхааралд!  
Үзсэн: 732 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй