Шууд Chart

Сүүлийн арван жилд Засгийн газрын гадаад өр 3 дахин өсчээ

2023-03-28 14:49:38

Сүүлийн арван жилд Засгийн газрын гадаад өр 3 дахин өсчээ

Засгийн газрын гадаад өр, зээл Монгол Улсын нийт гадаад өрийн дөрөвний нэгийг эзэлж байна.

2021 оны эцсийн байдлаар, Засгийн газрын урт хугацаат өрийн бичгийн үлдэгдэл 2.7 тэрбум доллар байгаа бол урт хугацаат зээлийн үлдэгдэл 5.8 тэрбум долларт хүрчээ.

Урт хугацаат зээл 2011 он буюу 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 3 дахин өссөн. Үүнээс 2018-2020 оны гадаад зээлийн 44 хувийг зөвхөн улсын төсвийн дэмжлэг буюу нийгмийн халамжийн хэлбэрээр зарлагадсан. Энэ судалгааг Монголын эдийн засгийн шинжилгээ судалгааны төвийн судлаачид "Нээлттэй нийгэм" форумын захиалгаар хийж гүйцэтгэсэн.

Өнөөдөр “Засгийн газрын гадаад зээлийн мэдээлэл, төслүүдийн санхүүгийн ил тод байдал” сэдэвт судалгааны дүнгээ танилцууллаа.

Монголын эдийн засгийн шинжилгээ судалгааны төвийн судлаач н.Баттулга ингэж ярилаа.

Улсын нийт гадаад өр 33.3 тэрбум америк доллар буюу ДНБ-ний 23.8 хувьтай тэнцэж байна. Үүнээс 8 тэрбум гаруй доллар нь Засгийн газрын өрд хамаардаг. 


Сүүлийн арван жилд Засгийн газрын гадаад өр 3 дахин өсчээ  
Үзсэн: 602 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй