Шууд Chart

“23 дугаар нэгж хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ

2023-03-28 16:33:05

Хот байгуулалт, дэд бүтцийн хороо болон Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хорооны хуралдаанаар Улаанбаатар хотын төлөвлөлтийн баруун-1 бүсийн “23 дугаар нэгж хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ.

"Толгойт" олон нийтийн төв хэмээн нэрлэж буй энэ хэсэгт СХД-ийн 1, 2, 20, 22,34 дүгээр хороо хамрах бөгөөд 8086 өрхийн 27114 хүн хамрагдах юм. Эдгээр хороонд 43,305 хүн оршин суудаг бөгөөд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтийн хязгаарт 62.6 хуь нь орж байна.

Төлөвлөгөөний дагуу орон сууц, олон нийтийн бүс, үйлдвэрийн бүс болон тусгай зориулалтын, инженерийн шугам сүлжээ, зам тээврийн, ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс байна. Нэгж хорооллын ерөнхий хугацааг эхний ээлжийн буюу 2021-2025 онд хэрэгжүүлэхээр тооцож байна.

Улмаар 2035 он гэхэд инженерийн бие даасан шийдэл бүхий сайжруулсан амины сууцны хорооллыг бий болгож, агаар, хөрсний бохирдлыг бууруулахаар зорьж байгаа юм. Энэхүү ажлыг бүрэн хэрэгжүүлэхйн тулд 2.1 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэж тооцсон. Хуулиар олгогдсон үүргийн хүрээнд улс, нийслэл, дүүргийн төсөл хандивлагч байгуулагуудын хөрөнгө оруулалтын хүрээнд 313.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх шаардлагатай аж.

Нийгмийн дэд бүтцийн төлөвлөлтөд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, МСҮТ, амбулатори, поликлиник бүхий эмнэлэг, кино театр, соёлын ордон бүхий нийгмийн дэд бүтцийг төлөвлөсөн байна. Энэхүү асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ. 

Эх сурвалж: НИТХ-ын ХМОНХТ


“23 дугаар нэгж хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ  
Үзсэн: 221 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй