Шууд Chart

Ихэнх нутгаар эрс хүйтэрч, хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүчний салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй байна

2023-03-31 16:02:02

Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр маргааш буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 1-нд Архангай, Булган, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар, 2-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга, говийн бүс нутгаар хүчтэй шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтэрч, хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүчний салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй байна.

Иймд:

Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байх,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

Ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 

Эх сурвалж: ОБЕГ


Ихэнх нутгаар эрс хүйтэрч, хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүчний салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй байна  
Үзсэн: 864 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй