Шууд Chart

Галдан бошигт хааны мэндэлсний 370 жилийн ойг тэмдэглэнэ

2014-07-23 14:54:08

Түүхэнд тэмдэглэснээр 1644 онд төрсөн Галдан бошигт хааны мэндэлсэний 370 жилийн ойг энэ онд тохиож байна. Ойд зориулсан үйл ажиллагааг энэ сарын 21-27-ны өдрүүдэд Ховд аймагт тэмдэглэн өнгөрүүлнэ.

Галдан бошигт хааны амьдрал, тэмцлийг харуулсан Галдан бошигт хаан дуулалт жүжиг Ховд хотын хөгжимт драмын театрын тайзнаа амиллаа. Мөн ойн хүрээнд  угсаатны өв соёлын наадам болох ба 370 бий биелгээчид, 100 уран нугараач, угсаатны хувцастай 500 морьтны үзүүлбэр үзүүлэх аж. Түүнчлэн “Галдан бошигт судлал” олон улсын шинжилгээний бага хурал, Олон улсын хөөмийн гуравдугаар их наадам, “Галдан бошигт 370” уран бүтээлийн үзэсгэлэн зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.

Галдан бошигт хааны мэндэлсний 370 жилийн ойг тэмдэглэнэ   
Үзсэн: 1621 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй