Боловсрол шинжлэх ухааны яамнаас гаргасан төлөвлөгөөний дагуу ЕБС-ийн бага ангийн сурагчид тавдугаар сарын 26-нд буюу энэ долоо хоногийн баасан гараг хүртэл хичээллээд зуны амралт нь эхлэх хуваарьтай байна.
4-5 дугаар ангийнхан зургаадугаар сарын 5-наас амрах бол 6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 12-наас амарна гэж мэдээллээ.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зуны амралтын хуваарь:
-1-3 дугаар ангийн сурагчид тавдугаар сарын 29-нөөс
-4-5 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 5-наас
-6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 12-наас амарна.
Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 854 сургуульд 746,653 хүүхэд сурч байгаагаас нэгдүгээр ангийн 77,752, төгсөх буюу 12 дугаар ангийн 33,459 сурагч байна.
- 2023 онд ЭЕШ өгөхөөр нийт 34,300 хүүхэд бүртгүүлснээс монгол хэл бичгийн шалгалтыг 32,600 хүүхэд өгчээ.
- ЭЕШ зургаадугаар сарын 15-нд түүхийн хичээлээр эхлэх юм байна.
| Бага ангийн сурагчид ирэх баасан гарагт амарна | ||
| Үзсэн: 2284 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.