Шууд Chart

Гэгээн совин

2023-06-26 08:01:17

Сэтгэлийн гэрэлт амраг чи минь инээмсэглэсээр ирсэн өдрийг би өөрийнхөө гэнэн цагаан инээдээр сүлэв. Хөлийн чинь чимээ шатан дээр дуугарч, хархан нүдтэй залуу намайг хүлээн зогсох тэр мөчүүд миний сэтгэлд олон удаа санах хүсэхийн мөрөөслийг бий болгосон доо.

Энэ л өдрүүдийг санасан догдлолыг чи мэдэрсэн үү. Чи минь над руу ирсэн тэр өдрийг "Миний гайхамшигт учралын эхлэл" хэмээн би мөрөөднө. Бидний амьдралын учрал энд л гэрэлтэж миний зүрх сэтгэлийн сүмд, чи үүрээ засан мөнхийн төгсгөлгүй хайрын шаглаа амьдралыг надад бий болгож, хайр нэгэн хэвээр үргэлжилсээр.

Чам руу урсах энэ л хайраа сансрын тэртээгээс, газрын судаснаас өөрийнхөө уйтгар гунигаас олов. Тиймээ... Чи минь харин үл хүрэм алсад л байх нь хачин.

Инээмсэглэлд чинь нэгэн нулимсаа эгшээж, ханхар цээжинд чинь хоргодон хайлан энэ хорвоогийн хүний заяаг марттал би тайвшралыг олж бөх унтахсан.

Тэнд л миний хоргодох нөмөр байгаа мэт тэнд л би дураар эрхлэн цэнгэмээр. Хэтэрхий их зүйл хүсээгүй миний амьдрах шалтгаан бол чи минь юм. Гуниг тээн алхлах надад хайрт минь чи утга төгөлдрийн дээж болгон надад ирсэн.

Би хайр сэтгэлийнхээ инээмсэглэлийн цэцэг хэлхэн чамдаа сөхөрнөм. Энэ харгуйгаар ирээрэй. Инээд дээр минь инээмсэглэл цацруулан ирээрэй. Би чамдаа хайртай.

Нийтэлсэн: П.Эрдэнэцэцэг

Гэгээн совин  
Үзсэн: 2206 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
лхагваа [127.0.0.xxx] 2023-06-26 14:26
Үнэхээр гоё бичжээ. Баяр хүргье. Улам ихийг бичээрэй

Бидэнтэй нэгдээрэй