Шууд Chart

Тэтгэврийн нэмэгдлийг хэрхэн шалгах вэ

2023-07-04 11:36:18

1. Тэтгэвэр авагч та итгэлцүүр болон тэтгэврийн нэмэгдлийг харьяа аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хандаж шалгуулах боломжтой.
 
Мөн https://daatguulagch.ndaatgal.mn/#/account/login линкээр орж, өөрийн тэтгэврийн нэмэгдлийн бодолтыг шалгаарай. Тэтгэвэр тогтоолтын мэдээллийг https://e-mongolia.mn/.../sector/645f5d85f723c90b0c531d6b линкээр орж танилцаж болно.
 
2. Хэрэв тэтгэвэр авагч таны тэтгэвэр тогтоолгохоор сонгосон цалин бага гэж үзвэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол зөвхөн нэг удаа” өөрчлөн тогтоох боломжтой. Иймд тэтгэвэр тогтоолгосон цалингаа та нэг удаа өөрчлөн тэтгэврээ шинэчлэн тогтоолгох эрхтэй.
 
3.Хэрэв тэтгэвэр авагч та тэтгэврээ цалингүйгээр тогтоолгосон бол Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4-т “Даатгуулагчийн 1995 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь архивын баримтаар нотлогдох боломжгүй тохиолдолд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран баталсан ажил, мэргэжлийн жишиг цалинд үндэслэн тэтгэвэр тогтоолгох сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг тодорхойлж болно.” гэснийг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Ажил, мэргэжлийн жишиг цалингийн хэмжээг шинэчлэн батлах тухай” А/136 дугаар тушаалаар баталсан жишиг цалингийн хэмжээг үндэслэн тэтгэврээ өөрчлөн тогтоолгох боломжтой.
 
Энэ тохиолдолд жишиг цалин нь тэтгэвэр авагчийн 1995 оноос өмнөх ажилласан хугацаанд хамаарна.
 
Эх сурвалж: ХНХЯ

Тэтгэврийн нэмэгдлийг хэрхэн шалгах вэ   
Үзсэн: 14606 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [127.0.0.xxx] 2023-07-06 18:17
энэ сайд 1990 оноос хойших НД төлснөөр бодож гаргасан байхаа 1990 оноос өмнө ажиллаж байсан улсууд бүгд л 50000 нэмэгдсэн гэх юм энэ сайд хөдөлмөрийн дэвтэр дээр баталгаажсан жил байгааг мэдэдгүй байхаа хөдөлмөрийн дэвтэр гэж юу байдгыгч мэдэхгүй биз хүнд хортой нөхцөлд ямар хүмүүс ажилж байсныг мэдэхгүй хийсвэрээр амьдралд нийцэхгүй юм хийсэн энийгээ эргэж хармаар юмаа
Зочин [127.0.0.xxx] 2023-07-06 17:22
Shalgalaa geed yahiin ta nar tertei terguil undur tetgeveree ih nemeed ydsan zudsen negenee 50000 r doromjloo bizdee lalruud mini tetgevriin luivar songuuliin jagsaalt nariin mungutei sugnuuded 100 jileer gazar ashigluulah ezemshuuleh huuli oruulj irsenii chini tuluu 2024 ond AN g demjine harm baigaarai AN ylna
иргэн [127.0.0.xxx] 2023-07-06 11:52
Боль доо та нар. Энэ чинь анх гарахдаа л алдаа зааж байсан, одоо хүртэл хэвээрээ бна. Нууцаар танил талыхыгаа нэмэх гээд шоудаад бгаа юм болов уу гэж хардаж эхэлж бна шүү. /Чинбүрэн гишүүний хадам аавын жишээгээр/
Зочин [127.0.0.xxx] 2023-07-06 09:53
Улс нийгэмд тасралтгүй 42 жил ажилласан үүнээс хөдөлмөрийн тэвтэрт батагаажуулалж хийгдээд амралтын өдөр хонгууд хасагдаж байна гэж38 жил болсон 2012 онд тэтгэвэр тогтоолгсон хүн сая тэтгэвэр нэмэгдхэд 10% л нэмэгдсэн тэхээр 40 гаруй жил ажилласан хүн татвар хураамж шимтгэл нилээд суутуулсан байх да тэхээр сая тэтгэвэр нэмхэд олон жил ажилласан хүн хамааралгүй юм байна гэж ойлгоод байна л да тэхээр ажилласан жилийг харж үзмээр байна
Зочин [127.0.0.xxx] 2023-07-06 07:58
Ulsad40 jil ajillad enenees 35 jiliin bolovsroliin baiguullagt ajillasan bhad 50 myngan tog nemegdsen bn yahara
Ас [127.0.0.xxx] 2023-07-05 18:08
Ер нь 1990 оноос өмнөх хүмүүсийн тэтгэвэрийг яагаад 50 мянгаар нэмсэн юм бэ улсад 24 жил ажиллсан 13 хүүхэд төрүүлсэн эх ажиллсан жилээрээ тэтгэвэрт гарсан анх тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр нь 349 төгрөгө энэ тэтгэвэрийг нь яг одооны ижил ажил мэргэжилтэй хүнтэй дүйцүүлэж болохгүй юу
Иргэн [127.0.0.xxx] 2023-07-05 14:45
Булгантуяа сайд гэдэг чинь чиний хэдэн хятад үг цээжлэхтэй адил юм уу.Хэн чамайг тэтгэврийн зөрүүг 500-700 болго гэсэн юм.Доод тэтгэврээ нэмээч гээ биздээ эргүү минь.улсад 26 жил ажиллаж татвар төлсөн хүниы тэтгэврийг нөхөн олговроор гарсан хүнээс бага болгочихоод огцор
Зочин [127.0.0.xxx] 2023-07-05 15:06
Харин тиймээ улсад 40 жил ажиллаад боловсролын байгууллагад 26 жил ажилласнаар тэтгэвэр тогтоолгосон хүн өнөөдөр нөхөн олговороор сусан тай адил 50 нэмсэн байх юм бид чинь 40 жил татвар төлсөн хүмүүс яагаад гэртээ сууж байгаад тэтгэвэр тогтоолгосон хүмүүстэй адил байдаг юм бэ 500 г 626 болгосон гээд бичээд яриад байх юм тэрярьсантай чинь тохирохгүй байна шүү сайдаа
Иргэн [127.0.0.xxx] 2023-07-05 14:39
Өндөр настнуудаа улныхны эгнээнд шилжүүлчихээд юуг шалгуулдагын.Дээдэст зориулсан итгэлцүүр вм чинь.Булгантуяа огцор эргүү Юм хийчхээд битгий өөрийгөө өмөөр .Чи бол яамандаа байцаагч хийж чадахгүй хүн
Зочин [127.0.0.xxx] 2023-07-05 12:34
Илтгэлцүүр гэж бичдэггүй юм уу, малууд аа
Зочин [127.0.0.xxx] 2023-07-04 20:51
Асуусан асуултанд хариулахгүй .мэдээлэл өгч чадахгүй юм бол энэ сэдэв ээ тавьж яадаг юм вэ даатгалынхаан
Зочин [127.0.0.xxx] 2023-07-04 19:26
Dulaanii stantsad 27 jil hudulmuriin hebiin bus nuhtsuld ajjillaad 2014 tetgebert Garson.Saya nemegleer 50 k nemegdej bna.Ene zubuu.
Содномцог [127.0.0.xxx] 2023-07-04 13:13
Архивын баримтаар тогтоогдох боломжгүй архив т байхгүй тохиолдолд жишиг цалингийн хэмжээгээр тогтоолгоход хаана хандах вэ
Зочин [127.0.0.xxx] 2023-07-04 13:08
Ахмад [127.0.0.xxx] 2023-07-05 19:23
90оноос өмнөх цалингЧ2060 бодоод 1404000-р яагаад тайраад бна аа.бусад альч үеийг ингэж тайрахгүй байхын энийг тайлбарлаж өгнө үү.

Бидэнтэй нэгдээрэй