Шууд Chart

Монгол Улс, Европын холбооны Хүний эрхийн асуудлаарх ээлжит зургаа дахь удаагийн яриа хэлэлцээг хийв

2023-07-23 15:48:40

Монгол Улс, Европын Холбоо (ЕХ)-ны Хүний эрхийн асуудлаарх ээлжит зургаа дахь удаагийн яриа хэлэлцээ цахимаар боллоо. 

Яриа хэлэлцээг Монголын талаас Гадаад харилцааны яамны Олон Улсын гэрээ, эрх зүйн газрын Хүний эрхийн хэлтсийн дарга Ц.Навчаа, Европын Холбооны талаас Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудын газрын Монголыг хариуцсан хэлтсийн дэд дарга Николетта Пустерла нар даргалж, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөл оролцлоо.

Ээлжит яриа хэлэлцээгээр өмнөх яриа хэлэлцээнээс хойш хүний эрхийн чиглэлээр гарсан ахиц дэвшил, Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын илтгэлийг хэлэлцүүлсний мөрөөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн явц, НҮБ-ын хүрээн дэх хоёр талын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, хүний эрхийн суурь конвенциудын хорооноос өгсөн зөвлөмж, Европын Холбооны Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+) хөтөлбөрт хамрагдах үндсэн шалгуур болон бизнес ба хүний эрх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар мэдээлэл, санал солилцов.

Монгол Улс, Европын Холбоо цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцон, мөрөөр ажиллахаар тогтов.


Монгол Улс, Европын холбооны Хүний эрхийн асуудлаарх ээлжит зургаа дахь удаагийн яриа хэлэлцээг хийв  
Үзсэн: 689 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-07-23 18:45
Materiallag zuils utga uchi ugui.

Бидэнтэй нэгдээрэй