ОХУ-ын холбооны хэвлэл, олон нийтийн харилцааны агентлаг-ийн дэмжлэгтэй “Институт перевода” ашгийн бус бие даасан байгууллага (МОСКВА) Улаанбаатар дахь “Русский дом” Монгол Улсын эрдмийн их сургууль хамтран санамж бичиг байгууллаа.
Тус санамж бичигт Монголын ард түмнийг Оросын утга зохиолын бүтээлүүдтэй, Оросын ард түмнийг Монголын утга зохиолын бүтээлүүдтэй танилцуулах замаар хоёр орны соёл, эрдэм шинжилгээ, орчуулан туурвих болон хэвлэлийн үйл ажиллагааны соёлын салбар дахь соёл хоорондын яриа хөөрөөг хөгжүүлэн баяжуулахад тус дөхөм үзүүлэх мөн Оросын уран сайхны утга зохиолын бүтээлүүдийг монгол хэл рүү хөрвүүлэх, тэдгээрийг хэвлэн нийтэлж, Монгол Улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, Монголын уран сайхны утга зохиолын бүтээлүүдийг орос хэл рүү хөрвүүлэх, хэвлэн нийтлэх, ОХУ-ын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, тэрчлэн боломжтой нөхцөлд онлайн талбаруудад байршуулах зэргээр хамтарсан хэвлэлийн болон эрдэм судалгааны төслүүд боловсруулж хэрэгжүүлэхэд тус дэм үзүүлж, хамтарсан орчуулгын болон хэвлэлийн хөтөлбөрүүдэд харилцан ашигтай байх зарчимд суурилан оролцоно гэсэн байв.
“Институт перевода”, Улаанбаатар дахь “Русский дом” Монгол Улсын Эрдмийн их сургууль хамтран санамж бичиг байгууллаа | ||
Үзсэн: 510 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих: