
Гвиней улсад тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 2014 оны дөрөвдүгээр сарын 07-ний байдлаар Эбола цусархаг халууралтын нийт 151 тохиолдол бүртгэгдсэнээс 98 нь нас баржээ. Батлагдсан өвчтөний 14 тохиолдол нь эрүүл мэндийн ажилтан байснаас 8 нь нас барсан байна. Энэ нь эмнэлгийн нөхцөлд халдвар тархах эрсдэлтэйг харуулж байна. Бүртгэгдсэн тохиолдолтой хавьтал болсон 375 тохиолдлыг хяналтдаа авсан байна.
Өвчний талаар товч мэдээлэл өгөхөд:
Өвчин гэнэт эхэлж, 39-40 хэм хүртэл халуурах, толгой өвдөж бөөлжих, дотор муухайрч, цаашид цусаар бөөлжих, эхлээд усаар, цаашдаа цусархаг шингэнээр суулгах, хэвлийгээр тархмал өвдөх, сэтгэц өөрчлөгдөж нойрмог болох, нүдний салстын судсууд өргөсөн улайж өвдөх, зүрхний булчин үрэвсэж, артерийн даралт буурах, элэг дэлүү томрох, их биеэр гүвдрүүт тууралтууд гарах шинжүүд илэрвэл уг өвчнийг сэжиглэнэ.
Халдвар ихэвчлэн ахуйн хавьтлын замаар тархах боловч агаар дуслын болон бэлгийн замаар халдварлаж болох нь тогтоогджээ. Мөн ариутгаагүй зүү, тариураар ч халдвар дамжих бололцоотой. Халдвартай цус, шүүрэл, эрхтэн, үрийн шингэнтэй шууд харьцахад хүнээс хүнд халдвар тархана.
Эмнэлгээс шалтгаалсан халдвар элбэг тохиолддог, Зайрт халдвартай зүү тариур хэрэглэсэн бүх өвчтөнүүд бүгд нас барсан. Эмнэл зүйн эдгэрэлтээс хойш 7 хоногийн дараа үрийн шингэнээр халдвар дамжсан байна.Манай оронд гадаад харилцаа, аялал, жуулчлал, зам тээврийн хөгжил, дэлхийн цаг уурын дулааралттай холбогдон уг өвчнийг судлаж мэдэх, мэдээлэлтэй байх шаардлага гарч байна.
Иймээс Африкийн улс орнуудад онцгой шаардлага гарахгүй бол аялал, жуулчлал, албан болон хувийн ажлаар түр хугацаагаар зорчихгүй байхыг анхааруулж байна.
Эбола цусархаг халууралт өвчний тухай | ||
Үзсэн: 3945 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.