Шууд Chart

“Торгоны зам” авто ралли олон улсын уралдаан Монгол Улсад зохион байгуулагдаж байна

2025-07-18 10:22:11

 “Торгоны зам” (SILK WAY RALLY-SWR) авто ралли олон улсын уралдаан монгол улсад зохион байгуулагдаж байна. “Торгоны зам” Авто ралли олон улсын уралдаан 2025 оны долоодугаар сарын 15-21-ний өдрийг хүртэл манай улсын Сэлэнгэ, Дархан, Төв, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгуудын нутгаар 5,500 километр замыг туулж, үргэлжилнэ.

Энэ жилийн “Торгоны зам" авто ралли олон улсын уралдаанд

  • Оросын Холбооны Улс
  • Холбооны Бүгд Найрамдах Герман Улс
  • Канад Улс
  • Бүгд Найрамдах Хятад Ард Улс
  • Бүгд Найрамдах Латви Улс
  • Мексикийн Нэгдсэн Улс
  • Бүгд Найрамдах Казахстан Улс
  • Туркменистан Улс
  • Бүгд Найрамдах Узбекистан Улс
  • Бүгд Найрамдах Беларусь Улс
  • Швейцарын Холбооны Улс
  • Монгол Улс

Энэ уралдаанд  12 орны 837 хүн, 306 автомашин оролцож байна.

“Торгоны зам” Авто ралли нь хээр тал, элсэн цөл, ой мод, уулархаг нутгийн 600-5,000 километр замд 2-15 хоног үргэлжилдэг, суудлын болон ачааны автомашин, мотоциклийн ангиллуудаар, мэргэжлийн тамирчид, сонирхогчид, аялагчдын гэсэн төрлүүдээр олон улсын спортын томоохон уралдаан тэмцээний түвшинд зохион байгуулагддаг. Спортын болон эв нэгдэл, нөхөрлөлийн том арга хэмжээ болон өргөжиж, дэлхийн хэмжээнд үзэгчдийн тоо олон саяд хүрч байгаа аж.

Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар, “Газпром” Нээлттэй хувьцаат нийгэмлэг, БНХАУ-ын Автомашин, мотоциклийн холбоо хамтран зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь анх 2009 онд ОХУ-ын Казан хотоос Казахстан Улсын нутгаар дамжин Туркменистаны Ашгабад хот хүртэлх 4628 километр замд 9 хоног явснаас хойш Орос, Хятад, Казахстан, Туркменистан зэрэг Евроазийн улсуудад уламжлал болон зохион байгуулдаг болжээ. Монгол Улсад 2019 он, 2024 онд амжилттай зохиогдож байсан.

 


“Торгоны зам” авто ралли олон улсын уралдаан Монгол Улсад зохион байгуулагдаж байна  
Үзсэн: 156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй