
Автомашин, мотоциклийн бүдүүн яндангаас гарах хэт чанга дуу чимээнээс үүдэлтэй иргэдийн гомдол, мэдээлэл 2022 онд 88, 2023 онд 167, 2024 онд 224, он гарсаар 101 бүртгэгджээ. Тиймээс НИТХ-ын дарга А.Баяр иргэдийн тав тухыг алдагдуулсан, айдас түгшүүр үүсгэх нөхцөл бүрдүүлсэн, орон сууцны хороолол, эмнэлэг, сургууль орчмын бүсэд шөнийн цагаар хэт чанга дуут дохио ашигласан, бүдүүн ядан дуугаргаж давхидаг үйлдлийг таслан зогсоох, автомашины техникийн хяналтын үзлэгт яндангийн дуу чимээний стандартыг мөрдүүлэх, мэдээллийн хэрэгслээр олон нийтийг соён гэгээрүүлэх, авто машины болон мотоциклийн зөв хэрэглээг сурталчлах шаардлагатайг онцоллоо.
НИТХ-ын дарга А.Баяр НИТХ-ын төлөөлөгч, Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга Г.Батсайханд “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4-р хавсралт “Яндан, дуу намсгуур ажиллахгүй буюу байхгүй болсон, зориулалтын бус дуу намсгууртай автомашин ашиглахыг хориглоно” гэж тус тус заасныг үндэслэн “Авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд” MNS 4599:2003 стандартад тээврийн хэрэгслийн утааны яндангаас гарах дуу чимээний зөвшөөрөгдөх түвшин суудлын автомашин бензин хөдөлгүүртэй бол 74, дизель бол 75 Дб /децибалл/-аас тус тус хэтрэх ёсгүйг хангуулж ажиллахыг үүрэг болголоо.
Нийслэлийн хэмжээнд дуу чимээний хяналт, стандартын дагуу хяналт тавих зохицуулалт хэрэгжиж байгаа ч иргэдийн гомдол тасрахгүй байна. Тиймээс бүдүүн яндантай, хэт чанга дуут дохио хэрэглэж буй тээврийн хэрэгсэлд хяналт, торгуулийг чангатгах, дохионы хэрэглээтэй холбоотой иргэдийн амьдрах, амрах, зорчих, цаашлаад сэтгэл зүйн амар тайван байдлыг алдагдуулсан, зориулалтын бус газарт дрифт хийх, зориудаар суурилуулсан бүдүүн яндангаа иргэдийн унтаж амрах цагаар дуугаргаж, давхихгүй байхыг чиглэл болгов.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
НИТХ-ын дарга А.Баяр хэт чанга дуу ихтэй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, хариуцлагыг чангатгахыг үүрэг болголоо | ||
Үзсэн: 163 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.