
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж долдугаар сарын 21-24-нд Япон улсад айлчилсан. Энэ үеэр Монгол улсын Засгийн газар Японы KEIDANREN-тай хамтарн Монгол-Японы бизнес форум зохион байгуулсан юм. Үүний үргэлжлэл болох Япон-Монголын бизнес форумыг Улаанбаатарт баасан гарагт зохион байгуулсан юм. Японы Шизүока мужийн албаны хүмүүс болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл Монголын бизнeс эрхлэгчидтэй уулзах, хамтран ажиллах боломжийг судлах зорилгоор Улаанбаатарт хотноо ирээд байгаа бол Монголын бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ Японд экспортлох сонирхлоо илэрхийлсэн юм. Мөн Форумын үеэр Шизүока мужийн дунд бүсийн цахилгаан станцуудад манай инженерүүд урт хугацааны сургалтад хамрагдах болжээ.
Монгол Японы бизнес форум боллоо | ||
Үзсэн: 943 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.