Шууд Chart

“Монгол-Солонгосын эдийн засгийн форум” болно

2014-08-11 07:49:53

“Монгол-Солонгосын эдийн засгийн форум” өнөөдөр “Их тэнгэр цогцолбор”-т болно. Форумд Монгол-Солонгосын Эдийн Засгийн Форумын дарга Г.Батхүү, Солонгос-Монголын Хамтын Aжиллагааны Форумын дарга Жүн Жан Сон, Монгол-Солонгосын Эдийн Засгийн Форумын дэд дарга, Эрдэнэс Таван Толгой ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, “Корейн Эйр” компанийн захирал Жи Чан Хун, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Ганболд нар болон хоёр улсын парламент, Засгийн газрын гишүүдийн төлөөлөл оролцоно.

Форумын өдрүүдэд төлөөлөгчдийг Тавантолгой ХК, Оюутолгой ХХК болон Монгол Улс дахь БНСУ-ын компаниудын үйл ажиллагаатай танилцуулах, хоёр орны улс төр, бизнесийн салбарт цаашдын хамтын ажиллагааг далайцтай өрнүүлэх талаар хэлэлцэхээр бэлтгэж байна.


“Монгол-Солонгосын эдийн засгийн форум” болно  
Үзсэн: 1291 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй