Шууд Chart

Их мастер С.Билгүүн долоод жагслаа

2023-09-28 08:25:54

Азийн Наадмын хөтөлбөрт найман жилийн дараа эргэн ирсэн шатрын төрөлд медальтнууд тодорлоо. 9 өрөг бүхий швейцарь системээр өрсөлдсөн хувийн төрөлд эрэгтэйчүүдэд их мастер С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ нар өрсөлдсөн билээ.

Эрчүүдийн ангилалд эзэн орны шатарчин И Вэй 7.5 оноогоор түрүүлсэн бол Узбекистаны хоёр шатарчин болох Нодирбек Абдусатторов 7.0, Жавохир Синдаров 6.5 оноогоор мөнгө, хүрлийг хүртлээ.

Манай шатарчдаас их мастер С.Билгүүн 5.5 оноогоор 7-д, олон улсын мастер С.Ган-Эрдэнэ 4.5 оноогоор 19-д жагслаа.
Харин эмэгтэй шатарчдаас эмэгтэй их мастер Т.Мөнхзул 5.0 оноогоор 11-д, олон улсын мастер Б.Мөнгөнтуул 5.0 оноогоор 13-д бичигдлээ.

Энэ төрөлд Хятадын их мастер Жу Жин Ир 7 оноогоор тэргүүлсэн бол Узбекистаны эмэгтэй олон улсын мастер Умида Омонова 6.5 оноогоор мөнгө, Хятадын их мастер Хоу И Фан 6.5 оноогоор хүрэл медаль хүртлээ.

Эх сурвалж: МҮОХ


Их мастер С.Билгүүн долоод жагслаа  
Үзсэн: 10616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-09-28 20:10
Манай их мастерууд Ази-д медалд хүрч чадахгүй байгаа юм чинь дэлхийд бол сураггүй гэсэн үг.
Зочин [127.0.0.xxx] 2023-09-28 10:03
Az az

Бидэнтэй нэгдээрэй