Шууд Chart

Монгол-Солонгосын эдийн засгийн форум үргэлжилж байна

2014-08-12 07:15:15

Улаанбаатар хотноо энэ сарын 11-12-ны өдрүүдэд Монгол-Солонгосын эдийн засгийн форум болж байна. Энэхүү чуулга уулзалт нь "Монгол-Солонгосын эдийн засгийн форум" ТББ-аас зохион байгуулж буй арга хэмжээ бөгөөд хоёр улс хоорондын эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, чөлөөт худалдааны гэрээ байгуулах санаачлага гаргах, технологи нэвтрүүлэх, боловсон хүчнээ сургах, өмнө нь БНСУ-д ажиллаж амьдарч байсан боловсон хүчнээ дахин сургаж чадавхижуулах үнэмлэхжүүлэх зорилготой юм.

Форумыг нээж УИХ-ын гишүүн, "Монгол-Солонгосын эдийн засгийн форум" ТББ-ыг үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга Г.Батхүү хэлсэн үгэндээ, "2015 онд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харипцаа тогтоосны 25 жилийн ой тохиох гэж байна. Бид Монгол, Солонгосын эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааны, бодпогыг боловсруулж тодорхойлох, бизнес эрхлэгчдийг туршлага солилцуулах, холбох, хөрөнго оруулалтыг татах зорилгоор энэхүү форумыг үүсгэн байгуулж, 2014 онд УИХ-ын даргын болон Монгол Улсын Гадаад харилцааны сайдын БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд хоёр томоохон арга хэмжээ зохион байгуулж, БНСУ-д зорчих визний нөхцлийг хөнгөрүүлэх асуудлаар арга хэмжээ авсны үндсэн дээр виз олголтонд гарч байсан хүндрэл арилаа. Мөн хоёр орны эдийн засаг, хамтын ажиллагааны хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулахуйц гэрээ хэлцэлүүдийг байгуулсан ба Монгол дахъ анхны уулзалтаа өнөөдөр энэ танхимд Монгол Улс, БНСУ-ын улс төрчид, эрдэмтэн судлаачид, бизнесийн тэргүүлэх байгууллагуудын төлөөллийн идэвхтэй оролцоо дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулж байна.

Тус Форумаар дамжуулан хоёр орны бизнес, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, чөлөөт худалааны гэрээ байгуулах нөхцлийг бүрдүүлэх санал санаачилгыг өөрийн улсын төр засгийн холбогдох түвшинд гаргах ажлыг эрчимжүүлэх асуудлаар хоёр тал анхаарч
Монгол Улсад нэвтрүүлэх, түүнтэй уялдуулан мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх, БНСУ-д одоо ажиллаж байгаа болон ажиллаж байсан иргэдээ бүртгэлжүүлэх, албан ёсны зохион байгуулалтанд оруулах, мэргэжлийн ур чадвар, хэлний мэдлэгийг сертификатжуулах, тэдний олж авсан ур чадвар, мэдлэгийг улс орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад ашиглах зэрэг ажлуудыг хийх нь зүйтэй юм..." гэлээ.

Эргэн сануулахад, БНСУ-д анх 2006 онд Солонгос-Монголын эдийн засаг, бизнесийн форум байгуулагдсан боловч зарим шалтгаанаар үйл ажиллагаа нь зогсонги байдалд оржээ. Харин 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотноо "Монгол- Солонгосын эдийн засгийн форум" ТББ үүсэн байгуулагдаж, үүнээс нэг сарын дараа буюу 02 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд БНСУ-д Гадаад харилцааны сайд, "Монгол- Солонгосын эдийн засгийн форум"-ын УЗ-ийн гишүүн Л.Болд айлчлах үеэр Монгол, Солонгосын хамтарсан форумыг зохион байгуулсан юм. Энэ үеэр мөн "Монгол- Солонгосын эдийн засгийн форум" болон БНСУ-ын "Солонгос-Монголын хамтын ажиллагааны форум"-ын хооронд түншлэлийн Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан билээ.

Үүний дараа 03 дугаар сарын 12-14-нд УИХ-ын дарга З.Энхболдын айлчлалын үеэр Хамтарсан форум зохион байгуулж, "Эрдэнэс Тавантолгой" ХК, Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо, БНСУ-ын "Daelim Согрогation" хамтран ажиллах санамж бичиг үзэглэсэн. Түүнчлэн 2014 оны 05 дугаар сарын 09-12-ны өдөр Улаанбаатар хотноо "Солонгос-Монголын шилдэг бүтээгдэхүүний үзэсгэлэн" зохион байгуулж, хоёр талаас 100 гаруй компанийг оролцууллаа.

Өнөөдрийн энэхүү Монгол-Солонгосын эдийн засгийн форум албан ёсны зургаа дахь арга хэмжээ агаад хоёр орны улстөрчид, судлаачид, эдийн засагчид, тэргүүлэх бизнесийн байгууллагууд, бизнесмэнүүдийн төлөөлөл 120 гаруй төлөөлөгчид оролцож байна. Уг форумын үеэр төлөөлөгчдийг "Эрдэнэс Тавантолгой" ХК болон Монгол дахь БНСУ-ын компаниудын үйл ажиллагаатай танилцуулах аялал зохион байгуулах, хоёр орны улстөр, бизнесийн салбарт хамтын ажиллагаа, харилцааг өргөн далайцтай хөгжүүлэхээр зорьж буй.

Цаашид Хамтарсан форумыг жилд хоёр удаа Монгол Улс болон БНСУ-д тус тус зохион байгуулах, бизнес, эдийн засгийн мэдээлэл солилцох, талуудын харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх, хоёр улсын бизнесийн байгууллагуудыг бүтээн байгуулалтанд хамтран ажиллахад туслалцаа үзүүлэх, Нийгэм соёл, бизнес эдийн засаг, боловсролын дэд хороодыг байгуулах зэрэг зорилт тавьж байна.


Монгол-Солонгосын эдийн засгийн форум үргэлжилж байна  
Үзсэн: 1696 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй