Шууд Chart

Сингапур улстай агаарын харилцааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

2023-10-18 10:48:46

Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа болон Бүгд Найрамдах Сингапур Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Хан Кок Хуан нар Бангладеш Улсын нийслэл Дакка хотноо 2023 оны 10-р сарын 16-ны өдөр уулзалт хийж хоёр улс хоорондын Агаарын харилцааны тухай асуудлаар хэлэлцэн тохиролцов.
 

Цаашд хоёр улсын хооронд дурын агаарын хөлгийн маягаар аливаа нислэгийн давтамж, багтаамжийн хязгаарлалтгүйгээр нислэг үйлдэх, Хэлэлцэн тохиролцогч тал бүрийн томилогдсон агаарын тээвэрлэгчид долоо хоногт арван дөрөв хүртэлх удаагийн давтамжтай, Сингапур Улс дахь аль ч цэгүүд болон Монгол Улс дахь аль ч цэгүүд хооронд аль ч дундын цэгүүдийг ашиглан, чанад орших аль ч цэгүүд рүү агаарын хөлгийн маяг, эсхүл багтаамжийн ямарваа хязгаарлалтгүйгээр зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй байхаар тохиролцлоо гэж ЗТХЯ-аас мэдээллээ.


Сингапур улстай агаарын харилцааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа  
Үзсэн: 648 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй