Шууд Chart

УГТЭ: Сувилагчийг дэд захирлаар томиллоо

2023-10-26 16:02:15

Дэлхийд эрүүл мэндийн салбарын нийт ажиллагсдын 59 хувийг сувилагч мэргэжилтэн эзэлдэг ч удирдах албан тушаалд ажиллаж байгаа нь туйлын бага хувийг эзэлдэг тухай ДЭМБ-ын тайланд дурдсан байдаг.

ДЭМБ-аас баталсан “Сувилахуй, эх барихуйг хөгжүүлэх дэлхийн стратеги (2021-2025)” хэмээх бодлогын баримт бичигт сувилагч мэргэжилтний манлайлал нь тэргүүлэх чиглэлийн нэг болж байгаа бөгөөд ялангуяа эрүүл мэндийн тогтолцоо, сургалт эрдэм шинжилгээний бүхий л орчинд сувилагчийн манлайллыг бэхжүүлэх асуудлыг онцлон хөндөж байгаа билээ.

Энэ нь сувилагч мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, сувилахуйн хүний нөөцийг зохистой хуваарилж, ажлын байранд тогтвор суурьшилтай ажиллуулах, сувилагчийн боловсрол, манлайлалд хөрөнгө оруулахад онцгой анхаарч сувилагчийн нэр хүнд, нийгмийн байр суурийг бэжүүлэх замаар эрүүл мэндийн салбар дахь сувилагч мэргэжилтний хомсдлоос зайлсхийх үр дүнтэй арга хэмжээ гэж үздэг.

Улсын гуравдугаар төв эмнэлэг нийт ажилтны дийлэнх хувийг эзэлж буй сувилагч мэргэжилтнүүдийнхээ үнэ цэн, нийгмийн байр суурийг өсгөж, тэдний манлайлалд бодит хөрөнгө оруулах, сувилахуйн мэргэжилтний цогц хөгжлийг тууштай дэмжин ажилладаг.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд сувилагч мэргэжилтний дэлхий нийтийн нөхцөл байдал болоод Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Эрүүл мэндийн сайдын тушаал, эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Сувилахуй эрхэлсэн дэд захирал”-ын орон тоог шинээр бий болгон тус эмнэлгийн Сувилахуйн албаны даргыг дэд захирлаар дэвшүүлэн томилоод байна.

Сувилагч мэргэжилтнийг байгууллагын шийдвэр гаргах түвшний удирдах албан тушаалд томилон ажиллуулж буй нь нийт сувилагч нарын салбарт эзлэх байр суурийг бэхжүүлэх тэдний эрхийг хамгаалан хүндэтгэх, манлайлах, дуу хоолойг бэхжүүлэх замаар Тогтвортой хөгжлийн зорилт хийгээд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Эрүүл мэндийн салбар дахь Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг хангах, бүх нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалахад сувилагч мэргэжилтний удирдлагын манлайлал, шийдвэр гаргах түвшний үүрэг, оролцоо нэн чухал ач холбогдолтой болоход анхаарлаа хандуулж буй хэрэг юм.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

УГТЭ: Сувилагчийг дэд захирлаар томиллоо  
Үзсэн: 9533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
emch [127.0.0.xxx] 2023-10-27 11:58
Saihan medee bnaa. yamar ch tsag ued Eruul mendiin salbariin hunii nuutsiin tom huch bol suvilagch, dund mergejiltnuud gedegt itgeltei bdag. Salbartaa tuuchee bolj manlailan ded zahiral suvilagchtai bolsond Tanai hamt olond haluun bayar hurgej ulam ih amjilt, sn shan buhniig husen erooe
Зочин [127.0.0.xxx] 2023-10-26 20:15
Bayr hurgie.Ajliin anhan shatnaas.hamt olnii dotoroos deeshee tomildog jishig UBTZd ih murdej.Gadaadad TZiin deed tugssen huniig zamchinaas ehlej.daraalan ajillaj mundag injner.Zamiin darga nar turdeg blaa.Odoo TZ maani MAN iin taviul zam sum.gotelio ch ylgahgui uomnuud TZiin hugjiliig doosh tataad suuj bn.Martsan bol subilagchaas sanaa avaasai.
Зочин [127.0.0.xxx] 2023-10-26 18:37
Энэ маш зөв бодлого байна. Баярлалаа
Сайхан мэдээ байна [127.0.0.xxx] 2023-10-26 17:26
Эрүүл мэндийн салбарынханд амжилт хүсье
Зочин [127.0.0.xxx] 2023-10-26 16:24
Zuw.

Бидэнтэй нэгдээрэй