Шууд Chart

“Хүндлэл хамгийн том гэрэл” аян эхэллээ

2023-11-28 14:27:43

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ныг хүртэл “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэхүү аяныг Монгол Улсад 1997 оноос төрийн бус байгууллагуудын санаачилгаар зохион байгуулсаар ирсэн бөгөөд Жендэрийн үндэсний хороо нь 2017 оноос аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, түүнээс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудыг уриалан тэмдэглэж байна.

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг энэ жил олон улсад “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэхэд хөрөнгө орлуулъя” уриатай тэмдэглэж байгаа бол манай улс “Хүндлэл хамгийн том гэрэл” уриан дор нэгдлээ.

Уг аяны хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудын осол, гэмтэл, хүчирхийлэл, жендэрийн асуудал хариуцсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

Сургалтад хамрагдсан эмнэлгийн мэргэжилтнүүд өөрийн байгууллагын албан хаагчдад жендэрийн эрх тэгш байдал, жендэрийн мэдрэмжтэй тусламж үйлчилгээ үзүүлэх цогц мэдлэг олгох юм.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

“Хүндлэл хамгийн том гэрэл” аян эхэллээ  
Үзсэн: 431 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй