Шууд Chart

Сонины онцлох мэдээ

2023-11-29 10:01:29

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ материалыг тоймлон хүргэе.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт "Л.Баярмандал: Шатахуун хадгалах сав хүрэлцээгүй учраас олон сараар нөөцөлж чадахгүй байна", "Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Нүүрсний сонсголд хамгийн түрүүнд ҮАБЗ-ийн гишүүд байсан Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар дуудагдах ёстой", "Баян-Өлгий аймгийн 305 уул, усны 264-ынх нь нэрийг казах нэршлээр сольжээ"  зэрэг мэдээллийг онцлож байна. 

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт "Хөвсгөлд хөшөө цогцолбор дутаагүй", "Хөгжлийнзорилгоор хүрэх аргад суралцахыг сануулав", "Урд хөршид шинэ төрлийн вирус илрээгүй", " Монгол Улсын эдийн засгийг 5.8 хувиар өснө гэж таамаглажээ", "ГЗБГЗЗГ-ын дарга асан Ц.Ганхүүд яллах дүгнэлт үйлдүүлэхээр болов" зэрэг мэдээллийг онцлож байна. 

“Зууны мэдээ” сонинд "ДЭМБ: Хятад дахь өвчлөлийг үргэлжлүүлэн хянана", ХӨСҮТ: Монголд нөлөөлөл нь "дунд" гэсэн дүгнэлт гарсан", "Б.Мөнхжаргал: Шатахуун тасалдаагүй", "Б.Пүрэвдорж: Эрх баригчидтай сүлбэлдсэн манай намын дарга нар намайг үзэн яддаг" зэрэг мэдээллийг онцолжээ.


Сонины онцлох мэдээ  
Үзсэн: 533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй