Шууд Chart

Төрийн албаны зөвлөлийн Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчийг Байнгын хороонд танилцуулахаар тогтов

2023-11-30 12:29:45

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны 2023 оны 06 дугаар тогтоолоор байгуулсан Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг өнөөдөр /2023.11.30/ хуралдлаа.

Төрийн албаны зөвлөлийн Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд хуралдааныг нээж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2 дахь хэсэг, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалт, Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооноос баталсан Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журмын 11 дүгээр зүйлийн 18.1-д заасны дагуу Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигч В.Удвал, Н.Бямбадорж, Д.Дуламсүрэн нартай таван өдрийн өмнө бүгдтэй нь ярилцлага хийснийг танилцуулав.

Ажлын хэсгээс болзол хангасан нэр дэвшигчдийг санал хураалтад оруулах нь зүйтэй хэмээн үзэж, тооллогын комисс байгуулан нууцлал бүхий саналын хуудсаар нууц санал хураалт явуулахад, нэр дэвшигч Д.Дуламсүрэн олонхын санал авч дэмжигдлээ.

Шийдвэрийг хуралдаанд оролцогчид 100 хувь дэмжсэн тул Ажлын хэсгийн дүн, олонхын санал авсан нэр дэвшигчийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Төрийн албаны зөвлөлийн Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчийг Байнгын хороонд танилцуулахаар тогтов  
Үзсэн: 411 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй