Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

2023-12-06 15:41:40

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр:

- Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулсан суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын PISA-2022 үнэлгээний Монгол Улсын үр дүнгийн талаар,

- Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээний саналын талаар,

- Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаар,

- Монгол Улс дахь томуу, томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар,

- Дипломат төлөөлөгчийн газруудын цалин тогтоох нэгжийн тухай Засгийн газрын тогтоолын төсөл,

- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өөрийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй төсөл, арга хэмжээний саналын талаар,

- Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийн талаар зэрэг 26 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөсөн байна.


Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна  
Үзсэн: 696 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй