Шууд Chart

Х.Гүррагчаа: “Хоол амттай байсан шүү, баярлалаа” гэдэг үгийг сонсоход сайхан байдаг

2023-12-30 09:36:13

Шинэ жилийн баярын ширээндээ зориулж амттай хоол хийж, гэр бүл, найз нөхдөөрөө зооглоход тус болохуйц зочдыг бид уриад байна. 

"Их үйлсийн эрэлд" группын “Их Монгол фүүдс” компанийн “California Баянзүрх салбар” рестораны Ерөнхий тогооч Х.Гүррагчаа, тогооч Т.Өгэдэй нар бидэнд хэрхэн амттай хоол хийхийг зөвлөж байна.

-Сайн байна уу. Танай ресторанаас яриагаа эхэлье. Хэдэн онд байгуулагдсан бэ?

-Манай байгууллага 2015 онд байгуулагдсан. Одоогийн байдлаар гучаад ажилчинтай. Одоо нэг ээлжиндээ гурвуулаа ажилладаг. Тогооч нарын эрэлт хэрэгцээ ихтэй. Хоолны орц норм эрүүл байх ёстой гэж бид үздэг.

-Тогооч байхын сайхан нь юу вэ?

-Миний хувьд 14 дэх жилдээ ажиллаж байна. Манайх ил гал тогоотой учраас "Хоол амттай байсан шүү, баярлалаа" гэдэг үгийг үйлчлүүлэгчдээсээ сонсоход их сайхан байдаг. Хүмүүс захиалсан хоолоо бүгдийг нь идэх, тавган дээр хоол үлдээгээгүй байх зэрэг нь сайхан мэдрэмж төрүүлдэг. 

-Танай ресторан олон улсын юм уу, Монголд болдог тогооч нарын тэмцээн, уралдаанд хэр оролцдог вэ?

-Нийслэлийн, улсын аваргын тэмцээнд оролцож байсан. Тусгай байр авч байлаа. Үнэхээр ур чадвартай байх шаардлагатай.

-Дэлхийн улс оронд баяр болгоноор ширээгээ маш сайхан засдаг?

-Рестораны хэмжээнд олон улсын хүлээн авалт ямар байх ёстой тэр хэмжээнд ширээгээ засдаг. Үндсэн зуушны таваг, хоёрдугаар хоолны таваг, курс хоолны таваг, дессертний таваг байна, уух юм ус, ундаа, оргилуун дарс, архины хундага гээд бүх зүйл стандартын дагуу байх ёстой.

-Үүсгэн байгуулагдсанаасаа хойших хугацаанд ололт, амжилт, саад бэрхшээлтэй тулгарч байсан байх. Ямар амжилтуудыг гаргаж байсан бэ?

-Цар тахлын үед их хэцүү байсан. Эхний ээлжинд хүргэлтээр хоол хийж байсан. Тэр үеэ одоо л нөхөж байна. Тухайн үед шинэ жил тэмдэглэхгүй ч гэсэн ажилчдадаа хонины мах өгөх зэргээр бие биеээ дэмждэг байлаа.

Зөөгчид маш хариуцлагатай байхыг шаарддаг. Зарим хүн рестораны хоолыг түргэн хоол шиг андуурдаг. Түргэн хоолны газар шиг шууд бэлэн хоол таваглаад өгнө гэж байхгүй. Захиалгаа аваад хоолыг эхнээс нь хийж эхэлдэг. Манайх меню дээрээ килкалорм зэргээ тодорхой бичсэн байдаг. Илчлэг, уураг зэргийг зочин маань өөрөө мэню дээрээсээ мэдэх боломжтой болгосон байгаа.

-Захиалгын мэню дээр нийт хэдэн төрлийн хоол байгаа вэ?

-Зургаан тогоочтой байхдаа манайх анх 150 нэр төрлийн хоол гаргадаг байсан. Өмнө нь зургаан тогоочтой ажилладаг байсан юм л даа. Одоо бол жараад нэр төрлийн хоол, ази, европ, мексик хоол суши, стеак зэргийг гаргахаас гадна хүүхдийн хоолны меню, өглөөний цайны меню мөн гаргадаг.

Манайд хүүхдүүд маань хоолоо захиалчихаад хоолоо хүлээх зуураа цагийг зугаатай өнгөрөөх боломжтой. Үздэг баатруудынхаа зургийг зураад суух боломжтой юм. Өдөр болгон хүүхдийн найман төрлийн хоол гардаг. Аль болох шинэлэг гоё байлгах гэж их анхаардаг. Үйлчлүүлэгчээ эрүүл байхад нь бас их анхаардаг. Манайх гэр бүлийн ресторан учраас хүүхдэд илүү ээлтэй ханддаг гэж болно. 

-Долоо хоногийн аль өдрүүдэд илүү их ачаалалтай байдаг вэ?

-Ажлын өдрүүдэд цайны цагаар, орой ажил тарсны дараагаар зургаан цагаас хойш хүн ихтэй байдаг. Манайх 09:00-23:00 цаг хүртэл ажилладаг. Уртасгасан цагаар ажилладаг учраас хоёр гараад, хоёр амарна.

-Тогооч нарын цалин нь хэр байдаг вэ?

-Жижиг газрууд болохоор Нийгмийн даатгалаа багаар төлөөд цалингаа өндөр болгочихдог юм байна лээ. Манайх авч байгаа цалингаасаа Нийгмийн даатгалаа төлдөг. Хүнд нөхцөлд ажиллаж байгаа учраас тогооч нараа аль болох л дэмжихийг боддог. Цалингийн ихэнх хувь нь Нийгмийн даатгалдаа явчихдаг. Байгууллагаас ажилчдын Нийгмийн даатгал мөн хийгддэг. Тэтгэвэрт гарах, цалигийн зээл авахад бас хэрэгтэй юм даа.

-Өглөөний цайны мэню хэдээс хэдэн цагийн хооронд байдаг вэ?

-Өглөө 09:00-12:00 цаг хүртэл байна. Ихэнхдээ манай энэ хавийнхан үйлчлүүлдэг. 

-Гахай, тахианы мах ямар уух зүйлстэй зохицдог вэ?

-Махан хоолнууд ихэнхдээ улаан, цагаан дарстай хосолдог. Загас, гахай зэргийн мах нь цагаан дарстай төгс зохицно. Үхрийн махан стэйк хонины шорлог зэрэг нь улаан дарстай зохицно.

-Нийтийн хоолны салбарт ажиллаж байгаа шинэ тогооч нартаа ямар шаардлага тавьж ажиллуулдаг вэ?

-Манайх "Амтыг эрхэмлэнэ" гэсэн уриатай ажилладаг. Хоол амт чанартай байх ёстой. Хамгийн гол нь тэр хоол энерги нөхөж байгаа учраас эрүүл ахуйн орц стандартын дагуу байх хэрэгтэй гэж үздэг.

1.Салмон буюу яргай загасан оройн зоог гэрийн нөхцөлд хэрхэн хийх жор

1.Салмон яргай загас
2.ногоон амтлагч
3.Цагаан вино
4.Холимог хуурсан ногоо
5. Лууван, брокли, бор мөөг, юуцай, бууцай,
6.Соусанд: Сүүн крем, арван гр лимоны жүүс, бага зэргийн цуу

2. Гэрийн нөхцөлд амархан хийх жимсний салат

1.Хүссэн жимсээ хийж болно
2.Хуурсан газрын самар
3.Витаки сор
4.Жүрж,алим
5.Салатны навч
6.Шаржигнуур тахиа зэрэг багтана.

 

Нийтэлсэн: Т.Урангуа

Х.Гүррагчаа: “Хоол амттай байсан шүү, баярлалаа” гэдэг үгийг сонсоход сайхан байдаг  
Үзсэн: 4548 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Amttai [127.0.0.xxx] 2023-12-30 09:56
Ineemseglej duulj bujiglej saihan bodloor hiisen hool hamgiin

Бидэнтэй нэгдээрэй