Шууд Chart

Япон Улсад амьдарч байгаа иргэдийн анхааралд!

2024-01-02 12:03:50

Газар хөдлөлт хамгийн хүчтэй болсон “Ишикава” мужид 123 монгол иргэн оршин суудаг. Ишикава мужтай хиллэх Тояма мужид 111 хүн, Фүкүй мужид 43 хүн тус тус оршин сууж байна. ЭСЯ-ны зүгээс монгол иргэдэд хандан 2 удаагийн сэрэмжлүүлэг гаргасан бөгөөд зарим иргэд, Тояма дах өргөмжит консул К.Фүжишигэтэй холбогдон нөхцөл байдлыг тодруулж ажиллав. Одоогийн байдлаар иргэдийн зүгээс гамшигт өртсөн тухай мэдээ ирээгүй байна.

Энэхүү газар хөдлөлт нь “Япон тэнгис” талын бүс нутагт болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт болж байгаа бөгөөд газар хөдлөлтийн цаашдын өрнөл, механизм, нөхцөл байдлын өөрчлөлтийг сайтар ажиглах шаардлагатай юм. Энэ нь “Номхон далай” талд буюу Токио, Осака хотыг хамарч ойрын ирээдүйд үүсэх болзошгүй байгаа “Нанкай трап”, “Токио” гэсэн газар хөдлөлт ойрхон ирээд байгааг бидэнд сануулж байна. Цаашид иргэд газар хөдлөлт, цунамигийн талаар мэдлэгээ дээшлүүлж, бүс нутаг тус бүрээр гамшгийн үеэр бие биетэйгээ болон монголчуудын групп, Элчин сайдын яамтай холбоо барих механизмаа сайжруулах шаардлагатай байна. Гамшгийн талаарх мэдээлэлийг ЭСЯ-нд доорх мэйл хаягаар ирүүлэхийг хүсье.

tokyo@mfa.gov.mn
emb.tokyo@gmail.com
ЭСЯ, Консулын хэлтэс
 
МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Япон Улсад амьдарч байгаа иргэдийн анхааралд!  
Үзсэн: 7592 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-01-03 02:25
ЭСЯ-ныхан гэж дандаа хувиа хичээсэн хүмүүс байдаг юм даа. Тэд нар хэзээ ч Японд байгаа Монгол хүмүүсийнхээ төлөө чин сэтгэлээсээ ажилладаггүй, ажиллаж ч байгаагүй. Та бүхэн өөрсдөө биеэ бодсон нь дээр байх шүү. 2011 онд, Цунами болоход ЭСЯ руу хандахад наашаа битгий ир ирээд ч нэмэр байхгүй гэж хэлж байсан. Үнэхээр гомдмоор. Энэ энэ мэдэгдэл бол шал худлаа. Зүгээр л нэг ажил үүргийн дипломат ёсныхоо дагуу бичиж байгаа юм. Өөр өөрсдийнхөө амийг бодсон нь дээр шүү. Энэ албан тушаалаа яаж өөрийнхөө хэтэвчийг зузаатгах вэ гэж өдөр шөнөгүй бодож суудаг улсууд даа наадуул чинь. Ялангуяа шинэ Элчин сайд бол шал худлаа хөгийн. Японд бизнес хийж байна гэж худлаа томорч Асатай нийлж, хор хутгадаг, японы татварын байцаагчид байцаагдаж шалгагдаж байсан хүн. Маш том арын хаалгаар Элчин сайд болсон.
Зочин [127.0.0.xxx] 2024-01-02 17:09
Манай ЗГ Япон руу тусламж явуулах хэрэгтэй тус багадахгүй монголд их тусламж өгдөг байгаа шүү.
Зочин [127.0.0.xxx] 2024-01-02 14:37
Mongold ireechee huurhnuude

Бидэнтэй нэгдээрэй