
Төрийн үйлчилгээг шуурхай болгох зорилгоор нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэн экспортын баримт бичгийг ажлын 8 цагт багтаан олгон, бүх төрлийн махны квотыг цуцалж, агаарын тээврийн экспортыг сэргээсэн зэрэг арга хэмжээний үр дүнд 2023 онд махны экспорт түүхэн дээд амжилт тогтоон 80.4 мянган тоннд хүрлээ.
Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан гарз, хохирол багатай даван туулах зорилгоор Иран улс руу мах экспортлогч аж ахуйн нэгжүүд малчдаас амьд хонь худалдан авч, халал аргаар бэлтгэн экспортлох ажлыг энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл орон даяар зохион байгуулж байна.
Мах бэлтгэгч аж ахуйн нэгжүүд өдөрт 500-1000 хонь хүлээн авах хүчин чадалтай бөгөөд доорх хуваарийн дагуу мал худалдан авч байна.
Тиймээс малчид, иргэд та бүхнийг аймаг, сумын онцгой комисс болон үйлдвэрүүд рүү шууд хандахыг зөвлөж байна.
Мөн зохицуулалтыг хийж буй толгой компани “Интернешнл Халал Мийт” ХХК -тай холбогдоно уу гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Мах бэлтгэгч аж ахуйн нэгжүүд хонь худалдан авч байна | ||
Үзсэн: 1982 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.