Шууд Chart

Гэрээлэгчийн эрх, үүргийг “Импайргаз монголиа” ХХК-нд шилжүүллээ

2014-08-21 09:33:51

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаарс Газрын тосны хайгуулын “Борзон-VII” талбай дээр Газрын тосны газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан “М СИ ЭС Петро лимитед” ХХК-ийн бүтээгдэхүүн хуваах гэрээгээр гэрээлэгчийн үүрэг хүлээсэн эрх, үүргийг “Импайргаз монголиа” ХХК-нд бүхэлд нь шилжүүлэхийг зөвшөөрлөө.

“Газрын тосны тухай” хуулийн шинэчилсэн найруулга батлагдан гарснаар тус салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж хайгуул, олборлолтын үйл ажиллагааг идэвхжүүлэх ажлын хүрээнд “М Си Эс Петро Лимитед” ХХК нь Монгол-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай “Импайргаз монголиа” ХХК-тай “Борзон-VII” талбайд байгуулсан Бүтээгдхүүн хуваах гэрээний эрх, үүргийг бүхэлд нь шилжүүлэх тухай гэрээ байгуулсан байна. Газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд шаардагдах техник-технологи, санхүүжилтийг БНХАУ-ын талын хувь эзэмшигч “Өвөрмонголын Чинхуа Групп” ХХК хариуцах, Австралийн “JORK” стандартын дагуу нөөцийг тогтоох, эдийн засгийн хувьд үр ашигтай нөөц тогтоогдсон тохиолдолд хувь нийлүүдэгчид Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулах үйлдвэр барихаар нэгдсэн шийдвэрт хүрсэн байна.


Гэрээлэгчийн эрх, үүргийг “Импайргаз монголиа” ХХК-нд шилжүүллээ  
Үзсэн: 1031 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй