Шууд Chart

Хаврын шар усны үерээс урьдчилан сэрэмжлүүлж байна

2024-03-22 06:38:28

Гуравдугаар сарын 21-ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 54 хувь нь цастай энэ нь өмнөх арав хоногоос 9 хувь-иар буурсан ба дундаж зузаан нь 11см, цасан дахь усны нөөц 19.9 шоо.км байна.

Жишээлбэл, Увс нуур, Тэс , Үенч, Бодонч, Булган, Шишхэд, Идэр, Дэлгэрмөрөн, Чулуут, Хануй, Туул, Хэрлэн, Халх голуудын сав газруудын  75-95 хувь нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 1.06 шоо.км бол Хяргас нуур, Завхан, Байдраг, Бөөнцагаан нуур, Хараа, Ерөө, Онон, Улз зэрэг голуудын савын 40-75 хувь орчим нь цастай, цасны усны нөөц нь дунджаар 0.60 шоо.км байна.

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдон дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.


Хаврын шар усны үерээс урьдчилан сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 537 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй