Шууд Chart

ЦАГ АГААР: Онон, Улз, Халх голын хөндий, Хангайн уулархаг нутгаар цас орж, говь, тал, хээрийн нутгаар явган шуурга шуурна

2024-03-23 08:55:48

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Онон, Улз, Халх голын хөндий, Хангайн уулархаг нутгаар цас орж, говь, тал, хээрийн нутгаар явган шуурга шуурахыг анхааруулж байна.

2024 оны гуравдугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгороор 6-11 хэм, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр 5-10 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0 хэм орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0-2 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0-2 хэм хүйтэн байна.


2024 оны гуравдугаар сарын 24-нөөс 2024 оны гуравдугаар сарын 28-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 25-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас, говийн бүс нутгийн баруун хэсгээр хур тунадас, 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, 27-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 24, 25-нд говь, талын нутгаар, 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -22-27 хэм, өдөртөө 7-12 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.


ЦАГ АГААР: Онон, Улз, Халх голын хөндий, Хангайн уулархаг нутгаар цас орж, говь, тал, хээрийн нутгаар явган шуурга шуурна  
Үзсэн: 464 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй