Шууд Chart

Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ

2024-03-25 11:00:59

2024 оны 03 дугаар сарын 25-наас 04 дүгээр сарын 03-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, салхи шуургатай, хүйтэн байна.

Хур тунадас: 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга, 28-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 29-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 31-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 4 дүгээр сарын 02-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.

Салхи: 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зүүн хагаст секундэд 18 -20 метр, зарим үед секундэд 24 метр, 28, 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна.    

Агаарын температур: Хугацааны эхний хагаст хүйтэн Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 9-14 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул,  Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. Хугацааны сүүлийн хагаст ихэнх нутгаар дулаарна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 27-нд нойтон цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 27-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-16 хэм, бусад хэсгээр 6-11 хэм хүйтэн, өдөртөө бүх хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. 31-нээс дулаарна.


Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ  
Үзсэн: 1605 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй