Шууд Chart

Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2024-03-29 13:41:28

2024 оны гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Гуравдугаар сарын 31-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, дөрөвдүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, 2-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 3-нд төв болон говийн нутгийн зарим газраар, 4-нд Хэнтийн уулархаг нутгаар, 5-нд Алтайн уулархаг нутгаар, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи: Гуравдугаар сарын 29, 30-нд говь, тал, хээрийн нутгаар, 31-нд Алтайн салбар уулсаар секундэд 8-13 метр, дөрөвдүгээр сарын 6-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 7-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Дөрөвдүгээр сарын 1, 3-нд нойтон цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, дөрөвдүгээр сарын 1, 3-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-13 хэм, бусад хэсгээр 1-6 хэм хүйтэн, өдөртөө бүх хэсгээр 3-8 хэм дулаан байна.


Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв  
Үзсэн: 3376 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Erdenee [127.0.0.xxx] 2024-03-29 17:56
Darhan Erdenetiin zam hir baih we 4r 1-5 hurtel

Бидэнтэй нэгдээрэй