2024 оны дөрөвдүгээр сарын 01-нээс дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 02-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын баруун хэсгээр, 03-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 04-нд баруун аймгуудын ихэнх нутаг, 05-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 06-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 07-нд Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.
Салхи: 6, 7-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 7-12 метр хүрч шороон шуурга шуурна.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө -1-6 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. 6, 7-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Бүх хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 7-12 градус, бусад хэсгээр 1-6 градус хүйтэн, өдөртөө бүх хэсгээр 5-10 градус дулаан байна.
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ | ||
Үзсэн: 1609 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.