Шууд Chart

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

2024-04-01 17:29:14

Дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн нуурын мөсний зузаарлын эрчим буурч, хаврын мөсний үзэгдэл идэвхижиж эхэлсэн ба ихэнх гол мөрний мөсний зузаан өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-60 см бага байна.

Цаашид урин дулаан цаг ирж буйтай холбогдон гол мөрний мөс улам хэврэгшиж, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд байж чадахгүй учир ард иргэд сонор сэрэмжтэй байж мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.


Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 628 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй