Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн

2024-04-02 14:34:39

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 3, 4-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно.

2024 оны дөрөвдүгээр сарын 02-ны 20 цагаас дөрөвдүгээр сарын 03-ны 20 цаг
хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -10-15 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монгол, Дарьгангын тал нутгаар 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн  баруун өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.


2024 оны дөрөвдүгээр сарын 04-нөөс 2024 оны дөрөвдүгээр сарын 08-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 5-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд Дорнод-Монголын тал нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө +8-13 хэм дулаан байна. 6-7-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн  
Үзсэн: 1033 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй