Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн

2024-04-03 15:13:15

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна.


2024 оны 04-р сарын 03-ны 20 цагаас 04-р сарын 04-ний 20 цаг хүртэл

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Шөнөдөө зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс, өдөртөө баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 хэм, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Туул, Хэрлэн, Онон голын хөндий, Дорнод-Монгол, Дарьгангын тал нутгаар 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн бэлчир, говийн бүс нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 8-10 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 8-10 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.


2024 оны 04 сарын 05-наас 2024 оны 04 сарын 09-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

5-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 6-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 7-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 6, 7-нд тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 4 хэмийн дулаанаас 1 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 6-7 нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн  
Үзсэн: 525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй