Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн

2024-04-04 14:53:54

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 5-наас 7-нд ихэнх нутгаар дулаарна.


2024 оны дөрөвдүгээр сарын 04-ний 20 цагаас дөрөвдүгээр сарын 05-ны 20 цаг
хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 10-15 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 2-7 хэм, Орхон-Сэлэнгийн бэлчир, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 8-10 хэм дулаан байна.


2024 оны дөрөвдүгээр сарын 06-наас 2024 оны дөрөвдүгээр сарын 10-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 6, 7-нд тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн  
Үзсэн: 441 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй