Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

2024-04-07 09:33:44

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно.


2024 оны 04-р сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос секундэд 9-14 метр, бусад нутгаар баруунаас секундэд секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орим, Идэр, Халх голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүс нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 10-12 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 10-12 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 8-10 хэм дулаан байна.


2024 оны 04 сарын 07-ноос 2024 оны 04 сарын 11-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 10-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 7-нд тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан  
Үзсэн: 600 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй