Шууд Chart

Баянхонгорын Баянцагаанд хамгийн их буюу 21.0 см цасан бүрхүүл тогтжээ

2024-04-08 10:43:50

2024 оны 04 сарын 01-ний 08 цагаас 2024 оны 04 сарын 08-ны 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм мэдээ хүргэе.

Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Увсын хойд хэсэг, Ховд, Говь-Алтайн нутгийн зарим газар, Баянхонгорын өмнөд хэсгээр 0.0-21.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Баянхонгорын Баянцагаанд 21.0 см, Шинэжинстэд 16.0 см, Увсын Давстад 18.0 см, Сагилд 14.0 см, Ховдын Мөстөд 17.0 см, бусад хэсгээр 0.0-10.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

 

 

Хур тунадас: 01-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын баруун өмнөд болон зүүн хойд хэсгээр 0.0-7.0 мм, 02-нд Говь-Алтайн нуруу, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ голын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсгээр 0.0-9.0 мм, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын баруун өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 0.0-10.0 мм, 04-нд баруун болон төв аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 0.0-8.0 мм, 05-нд Завханы зарим нутаг, Дорнодын зүүн хэсгээр 0.0-0.3 мм, 06-нд Ховдын өмнөд, Төв аймгийн хойд хэсэг, Хэнтий, Дорнодын зарим газар, Говь-Алтай, Сэлэнгийн ихэнх нутгаар 0.0-9.0 мм, 07-нд баруун аймгуудын нутгийн ихэнх хэсэг, төвийн болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-19.0 мм бороо, нойтон цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Ховдын Цэцэгт 19.0 мм, Мөстөд 13.4 мм, Алтайд 13.3 мм, Баянхонгорын Баянцагаанд 19.0 мм, Шинэжинстэд 15.0 мм, Баянлигт 12.0 мм, Баянговьд 11.0 мм, Завханы Цагаанхайрханд 12.0 мм, Өмнөговийн Даланзадгадад 11.4 мм, Говь-Алтайн Тонхилд, Жинстэд 11.0 мм, бусад нутгаар 0.0-10.4 мм бороо, нойтон цас орсон байна.

Агаарын хамгийн их температур: Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Тэс, Халх голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн бэлчирээр 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байв.

 

 

Агаарын хамгийн бага температур: Хугацааны эхэн үед Монгол-Алтайн уулархаг нутгаар 10-13 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 2-6 хэм хүйтэн байв. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар 1-9 хэмээр дулаарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, 5-11 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх, Улз голын хөндий, Дорнодын тал нутгаар 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хараа голын сав газраар 3-8 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байв.

 

 

Cалхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 01-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-18 метр, түр зуур секундэд 22-24 метр, 04-нд Алтайн салбар уулс, болон тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 05-нд говь, талын нутгаар секундэд 12-16 метр, 06, 07-нд зүүн аймгуудын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурсан байна. 

 

Улаанбаатар хот орчмоор:

Хур тунадас: 4 сарын 01-нд, 07-нд 0.0 мм бороо, нойтон цас орсон байна.

Cалхи: Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр.

Агаарын температур: Хугацааны эхэн үед шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байв. Хугацааны сүүлээр шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6 хэм хүйтэн,  бусад хэсгээр 1 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 10-14 хэм дулаан байв.


Баянхонгорын Баянцагаанд хамгийн их буюу 21.0 см цасан бүрхүүл тогтжээ  
Үзсэн: 3157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-04-09 20:46
Хур буужээ, сайхан зун болхнээ
Зочин [127.0.0.xxx] 2024-04-08 13:58
Сайн бна

Бидэнтэй нэгдээрэй