Шууд Chart

Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?

2024-04-08 11:47:59

2024 оны 04 дүгээр сарын 08-наас 04 дүгээр сарын 17-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд баруун аймгуудын нутгаар, 13-нд нутгийн төв хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. 

Хур тунадас: 08-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 09-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10,11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас, 12-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.      

Салхи: 11-нд Алтайн салбар уулсаар, 12-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 14-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутаг  болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 09-нд бага зэргийн бороо, 13-нд бороо, 13-14-нд шилжих шөнө нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 13-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 14-нд хүйтэрнэ


Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 1547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй