Шууд Chart

Цаг агаарын ажиглалтын мэдээний нэг хоногийн тойм

2024-04-09 10:12:48

2024 оны 04 дүгээр сарын 08-ны 08 цагаас 04 дүгээр сарын 09-ний 08 цаг хүртэлх цаг агаарын тойм мэдээ хүргэе.

Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Увсын хойд хэсэг, Ховд, Завхан, Говь-Алтайн нутгийн зарим газар, Баянхонгорын өмнөд хэсгээр 0.0-17.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Давстад 17.0 см, Сагилд 9.0 см, Ховдын Мөстөд 12.0 см, Баянхонгорын Шинэжинстэд 8.0 см, бусад хэсгээр 0.0-5.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

 

 

Хур тунадас: Өнгөрсөн хоногт баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр 0.0-13.0 мм бороо, нойтон цас орсон. Үүнээс хамгийн их нь Завханы Улиастайд 13.0 мм, Отгонд 9.0 мм, Булганы Баян-Агтад 9.0 мм, бусад нутгаар 0.0-7.0 мм бороо, нойтон цас орсон байна.

 

 

Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Тэс, Халх голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр 5-10 хэм, говийн бүс нутаг, болон Орхон-Сэлэнгийн сав газраар 16-21 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байв.

 

 

Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө Алтайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр 5-16 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнодын тал нутгаар 1 хэм дулаанаас 5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 6-9 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байв.

 

Cалхи: Ихэнх нутгаар секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 9-14 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүссэн байна.

 

 Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр бороо ороогүй, өнгөрсөн шөнө 0.0- 0.2 мм бороо орсон. Салхи зүүн хойноос секундэд 2-7 метр. Өчигдөр өдөр 14-15 хэм, өнгөрсөн шөнө 3-5 хэм дулаан байв.


Цаг агаарын ажиглалтын мэдээний нэг хоногийн тойм  
Үзсэн: 775 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй