Шууд Chart

Сүхбаатар дүүрэгт ариутгал, халдваргүйтгэл хийж байна

2024-04-09 12:37:18

Сүхбаатар дүүргийн хэмжээнд урин дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан хөрсний бохирдлыг бууруулах, элдэв халдварт өвчин үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэр хорооллын айл өрх, нийтийн эзэмшлийн бохирдсон хөрстэй гудамж, талбайг ариутгах ажлыг эхлүүллээ.

Өнөөдрийн байдлаар дүүргийн 9, 13 дугаар хорооны 1600 айл өрхийн нүхэн жорлон, бохирын цооногийг ариутгаж, нийтийн эзэмшлийн бохирдсон хөрстэй гудамж талбай, далан гуу, жалга, хогийн цэг зэрэг 42458 мкв талбайд мананцарт ариутгал хийгээд байна.

Ариутгал халдваргүйтгэлийг хуваарийн дагуу тавдугаар сар хүртэл хийнэ. 


Сүхбаатар дүүрэгт ариутгал, халдваргүйтгэл хийж байна   
Үзсэн: 484 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй