Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт цас орж, цасан шуурга шуурна

2024-04-14 08:18:15

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Төв аймгийн зүүн, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурна. Дундговийн зүүн, Дорноговийн хойд хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэх тул зам, даваанд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2024 оны дөрөвдүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар үүл багасна. Төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж, Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 хэм хүйтэн, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр 0-5 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 2-4 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 2-4 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 0-2 хэм дулаан байна


2024 оны дөрөвдүгээр сарын 15-наас 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нийг
хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, 17-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт цас орж, цасан шуурга шуурна  
Үзсэн: 4537 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй