Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм дулаан

2024-04-20 17:08:29

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар, маргааш өдөр Хэнтий аймгийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.


2024 оны дөрөвдүгээр сарын 20-ны 20 цагаас дөрөвдүгээр сарын 21-ний 20 цаг хүртэл

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүл багасна, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Шөнөдөө зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, говийн бүс нутгийн зүүн болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан, өдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 15-20 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 6-8 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 6-8 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.


2024 оны 04 сарын 22-ноос 2024 оны 04 сарын 26-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-24-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, 25-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-23-нд Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар, 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэмийн хүйтнээс 1 хэмийн дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм дулаан   
Үзсэн: 664 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй