Шууд Chart

Баянхонгорын Гурванбулаг суманд 20 см цасан бүрхүүл тогтжээ

2024-04-29 12:54:16

Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр өнгөрсөн долоо хоногт /2024.04.22-29/ Увсын зүүн, Хөвсгөлийн баруун, Завхан, Архангайн, Өвөрхангайн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Дундговийн хойд хэсэг, Өмнөгөвь, Төв, Сэлэнгэ аймгийн зарим газраар 0.1-20 см цасан бүрхүүл тогтсон. 

Хамгийн их нь Баянхонгорын Гурванбулаг 20 см, Бөмбөг 16 см, Бууцагаан, Хүрээмарал 12 см, Өвөрхангайн Арвайхээр, Уянга 9 см, Өмнөговийн Даланзадгад 6 см, бусад хэсгээр 0.0-5.0 см цасан бүрхүүл тогтсон байна. 

Тухайлбал, 23-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0.0-5 мм, 24-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар 0.0-2 мм, 25-нд нутгийн хойд хэсгээр 0.0-5 мм, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-7 мм, 27, 28-нд нутгийн баруун өмнөд хэсгээр 0.0-19 мм бороо, нойтон цас орсон байна.

Үүнээс хамгийн их нь Өмнөговийн Булган 27.8 мм, Өвөрхангайн Арвайхээр 23.3 мм, Баянхонгорын Гурванбулаг 21.2 мм, Өмнөговийн Ноён 20 мм, Өвөрхангайн Зүүнбаян 19.2 мм, Өмнөговийн Ханбогд 19 мм, Архангайн Цэцэрлэг 18 мм, бусад нутгаар 0.0-17.3 мм бороо, нойтон цас оржээ. 


Баянхонгорын Гурванбулаг суманд 20 см цасан бүрхүүл тогтжээ  
Үзсэн: 329 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй