Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн

2024-05-10 14:35:26

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 11-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2024 оны тавдугаар сарын 10-ны 20 цагаас тавдугаар сарын 11-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 3-8 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 9-14 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 4-9 хэм дулаан, бусад нутгаар 3 хүйтнээс 2 хэм дулаан өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутаг болон Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 10-15 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 28-33 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 17-19 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 15-17 хэм дулаан байна.


2024 оны тавдугаар сарын 12-ноос 2024 оны тавдугаар сарын 16-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор, 13-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд нутгийн зарим газраар, 14-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 12-нд ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн  
Үзсэн: 1229 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй